8-р сарын 31-нд эхний арга хэмжээ болно. Өмнө нь бүртгэлээ баталгаажуулаарай.
Дэлхийн түвшний боловсролд хүрэх зам
EDUNOMAD COMMUNITY
EduNomad Community бол дэлхийн их, дээд сургуулиудад суралцах зорилготой залуусын community юм. Анхны зөвлөгөөнөөс эхлээд их сургуульд элсэх, тэтгэлэгт хамрагдах, гадаадад амжилттай суралцах хүртэлх бүх үе шатанд бид хамт байна.
Бид бол community
EduNomad бол дэлхийн их, дээд сургуулиудад суралцах зорилготой сурагчид, эцэг эх, төгсөгчид, менторуудыг нэгтгэсэн боловсролын community юм. Бидний зорилго зөвхөн элсэлтээр дуусахгүй суралцах, хөгжих, төгсөх, эргэн мэдлэгээ хуваалцах хүртэлх урт хугацааны замналыг хамт бүтээхэд оршино.
Замчинтай аялал
Нэрлэсэн зөвлөхтэйгөөр сургууль сонголтоос виз хүртэл. Гадаадад гарсны дараа сар бүрийн зөвлөгөө чиглэл авна.
Санаа зовнилоос итгэл рүү
8 сэдэвт эцэг эхийн сургалт: том зураглал, тэтгэлгийн стратеги, санхүүгийн төлөвлөлт, сэтгэл зүйн бэлэн байдал, аюулгүй байдал ба хууль. Хүүхдээ хэрхэн дэмжихээ мэдэж, газар дээр нь итгэлтэй болно.
Урт хугацааны коммьюнити
Гадаадад гарсан сурагчид буцаж ирээд дараагийн үеийнхээ замчин болно. Нэг удаагийн үйлчилгээ биш — урт хугацааны хамт олон, alumni сүлжээ.
Таны Global Journey-ийн бүх үе шат
Эхний зорилгоос дипломоо гартаа авах хүртэлх замын алхам бүрд танд хэрэгтэй үйлчилгээ.
Суралцах зөвлөх (Academic Advising)
Сонирхол, зорилгод тань нийцсэн их сургууль, мэргэжлийг сонгож, Reach / Match / Safety стратегийн дагуу элсэлтийн төлөвлөгөөг хамт боловсруулна.
College Prep
Эсээ, TOEFL/IELTS, SAT, тэтгэлэг, ярилцлага, soft skills болон mentorship-ийг нэгтгэсэн цогц бэлтгэлийн хөтөлбөр.
Global Student Success
Гадаадад очсоны дараах эхний өдрөөс эхлэн академик амжилт, сэтгэл зүйн дасан зохицол, карьер төлөвлөлт болон сар бүрийн coaching-оор үргэлжлүүлэн дэмжинэ.
Эцэг эхийн сургалт
Эцэг эхчүүдэд зориулсан 8 сэдэвт сургалт. Тэтгэлгийн стратеги, санхүүгийн төлөвлөлт, аюулгүй байдал, хүүхдийн сэтгэл зүйн бэлтгэл болон тухайн улсын боловсролын тогтолцооны талаар практик мэдлэг олгоно.
Герман Au Pair
18–26 насны залууст зориулсан хэл, соёл, ажлын туршлагыг хослуулсан хөтөлбөр. Герман айлд амьдарч, хүүхэд асрахын зэрэгцээ герман хэлээ бодит орчинд хөгжүүлэх боломж.
Тэтгэлгийн дэмжлэг
Тэтгэлгийн материал бүрдүүлэх бүх үе шатанд зөвлөж, CSS Profile, ISFAA, IDOC, COF, bank statements болон шаардлагатай баримт бичгийг стандартын дагуу бэлтгэнэ.
6 модуль. Нэг зорилго
Дэлхийн их, дээд сургуулийн өргөдөлд шаардлагатай академик, хувь хүний хөгжил болон элсэлтийн бүх бэлтгэлийг нэг хөтөлбөрт нэгтгэлээ.
Сургууль сонголт
Reach / Match / Safety стратегид тулгуурлан зорилго, сурлагын үзүүлэлт, санхүүгийн боломжид тань нийцсэн их сургууль, хөтөлбөрийг сонгоно.
Эсээ бичих
Personal Statement, Supplemental Essays, Recommendation Letters болон Study Plan-аа олон улсын шаардлагад нийцүүлэн боловсруулж, сайжруулна.
TOEFL / IELTS / SAT
Тактикт суурилсан сургалт, mock tests болон хувийн feedback-аар зорилтот оноонд хүрэх бэлтгэлийг системтэйгээр хийнэ.
Тэтгэлэг
Тэтгэлгийн материал бүрдүүлэх бүх үе шатанд зөвлөж, CSS Profile, ISFAA, IDOC, COF зэрэг шаардлагатай баримт бичгийг стандартын дагуу бэлтгэнэ.
Хувь хүний хөгжил
Leadership, communication, critical thinking, goal setting болон soft skills-ийг хөгжүүлж, олон улсын сургалтын орчинд амжилттай дасан зохицох бэлтгэлийг хангана.
Ментор & зөвлөгөө
Сурагч бүрт зориулсан 1:1 mentoring, тогтмол feedback болон application journey-ийн турш үргэлжлэх зөвлөгөө.
Таны зорилгод тохирох улс, их сургууль
Улс бүрийн боловсролын тогтолцоо, элсэлтийн шаардлага, зардал болон карьерын боломжийг харьцуулан, танд хамгийн тохирох замыг хамт сонгоно.
Өндөр чанартай боловсрол, боломжийн зардал
- Улсын их сургуулиудад бага төлбөртэй эсвэл тэтгэлэгтэй суралцах боломж
- Bologna, Padova, Milan, Turin, Sapienza зэрэг 80+ түнш их сургууль
- DOV болон тэтгэлгийн материал бүрдүүлэх бүх үе шатанд зөвлөгөө
- Санхүүгийн баталгааны шаардлагыг бүрэн бэлтгэнэ
Суралцах, ажиллах, үлдэх боломж
- Улсын их сургуулиудын сургалтын төлбөргүй хөтөлбөрүүд
- Ausbildung, Studienkolleg болон Universität гэсэн 3 үндсэн pathway
- Uni-Assist, Sperrkonto болон визийн материалыг бүрэн бэлтгэнэ
- Суралцах хугацаандаа ажиллах, төгсөөд үлдэж ажиллах боломж
Азийн шилдэг их сургуулиуд
- 120+ түнш их сургуулиас зорилгодоо нийцүүлэн сонгоно
- Хятад болон англи хэл дээрх олон улсын хөтөлбөрүүд
- Тэтгэлэг, амьжиргааны зардлын боломжтой хувилбарууд
- Элсэлт, виз, материал бүрдүүлэлтэд бүрэн зөвлөгөө
Уламжлал ба академик чанар
- Москвагийн Улсын Их Сургууль зэрэг нэр хүндтэй их сургуулиуд
- Орос болон англи хэл дээрх сургалтын хөтөлбөрүүд
- Анагаах, инженер, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр өргөн сонголт
- Элсэлт болон материал бүрдүүлэх зөвлөгөө
Бодит үр дүн. Бодит түүх.
Манай сурагчдын шалгалтын оноо, тэтгэлгийн амжилт болон багш нарын олон улсын туршлага бидний ажлын чанарыг илэрхийлнэ.
8-р сарын 31-нд эхний арга хэмжээ болно. Өмнө нь бүртгэлээ баталгаажуулаарай.
Edunomad Community Membership
Дэлхийн Их, Дээд сургуульд суралцах зорилготой залуусын коммьюнитид нэгдэж, олон улсын боловсролын замналдаа хэрэгтэй мэдлэг, зөвлөгөө, туршлага болон өөрт хэрэгтэй олон боломжуудыг нэг дороос аваарай.
- Сар бүр мэргэжлийн community эвент, сургалт
- 7 хоног бүр онлайн Q&A уулзалт, багш нартай шууд холбогдох
- 1:1 хувийн зөвлөгөө уулзалт
- Улс бүрээр (Германи, Итали г.м.) элсэлтийн бэлтгэлийн бүрэн гарын авлага
- Тэтгэлэг, application-ийн deadline tracker + материалын checklist
- Эсээ, өргөдлийн бэлэн загвар болон бичих заавар
- Зөвхөн гишүүдэд нээлттэй тусгай контент
- Сайн дурын ажлын боломж CV сайжруулах боломжууд
Дарсны дараа 3 алхамт бүртгэл эхэлнэ — 2 минут л шаардана.
Таны өмнө энэ замыг туулсан менторууд
Манай менторууд дэлхийн их, дээд сургуулиудад өөрсдөө суралцаж, элсэлт, тэтгэлэг, шинэ орчинд дасан зохицох бүх үе шатыг туулсан хүмүүс. Тиймээс бодит туршлагаасаа хуваалцдаг. Бид энэ замыг өөрсдөө туулсан учраас дараагийн үеийнхэнд илүү зөв шийдвэр гаргахад нь тусална.

Н.Тэмүүлэн
EduNomad-ийн үүсгэн байгуулагч. Олон улсын боловсролын зөвлөх үйлчилгээ болон community хөгжүүлэлтийг удирдан ажиллаж байна.
Б.Дэлгэрмаа
Tactics of Diana сургалтын төвийн үүсгэн байгуулагч, шалгалтын бэлтгэлийн ментор.

Нэмүүлэн
Duke Kunshan University-д 100% тэтгэлэгтэй суралцаж буй. Эсээ бичих, өргөдөл боловсруулах болон тэтгэлгийн зөвлөх.

Х.Идэр
Францын Université Paris-Est Créteil-д магистр хамгаалсан. Leadership болон хувь хүний хөгжлийн ментор.

Ж.Намуун
University of Debrecen болон Óbuda University-д тэтгэлгээр суралцсан. Элсэлт болон тэтгэлгийн зөвлөх.

О.Лхагвабаяр
Суралцах хугацаанд сэтгэл зүйн бэлтгэл, дасан зохицол болон сурагчдын сайн сайхан байдлыг дэмжин ажилладана.
Global Opportunities. Trusted Partners.
Стратегийн түнш байгууллагууд болон дэлхийн 200 гаруй их, дээд сургуулийн сүлжээтэй хамтран ажиллаж, сурагч бүрт хамгийн тохирох боловсролын боломжийг санал болгодог.




















Түгээмэл асуултууд
EduNomad агентлаг уу, community юу?
EduNomad нь зөвхөн элсэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш. Бид дэлхийд суралцах зорилготой Монгол залуусын урт хугацааны боловсролын community юм. Элсэлтээс эхлээд төгсөх хүртэлх замналд хамт байдаг.
Ямар улс руу суралцах боломжтой вэ?
Одоогоор Герман, Итали, Хятад, ОХУ зэрэг чиглэлээр зөвлөгөө өгч байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн шинэ улс, их сургуулиудыг нэмнэ.
Membership хэзээ эхлэх вэ?
Founding жагсаалтад бүртгүүлсэн хүмүүст хамгийн түрүүнд урилга илгээнэ.
Founding Member болсноор ямар давуу талтай вэ?
Насан туршийн Founding үнэ Membership нээлтэд түрүүлж нэгдэх эрх Хаалттай community-д эхэлж элсэх Үнэгүй эхний зөвлөгөө Тусгай арга хэмжээ, webinar-д урилга
Хэн зөвлөх вэ?
Манай менторууд дэлхийн их, дээд сургуулиудад өөрсдөө суралцаж, тэтгэлэг авч, энэ замыг туулсан хүмүүс. Тиймээс бодит туршлагаасаа зөвлөдөг.
EduNomad юугаараа бусад боловсролын агентлагаас ялгаатай вэ?
Бидний зорилго зөвхөн сурагчийг их сургуульд элсүүлэх бус. Элсэлт, суралцах хугацаа, төгсөлт, карьер хүртэл үргэлжлэх community болон mentorship системийг хөгжүүлж байна.
Хэрэв IELTS эсвэл TOEFL байхгүй бол бүртгүүлж болох уу?
Болно. College Prep хөтөлбөрөөр дамжуулан шалгалтын бэлтгэлээс эхлээд өргөдөл хүртэл хамт бэлтгэнэ.
Эцэг эх хамрагдах боломжтой юу?
Тийм. Эцэг эхчүүдэд зориулсан тусгай сургалт, зөвлөгөө, webinar болон community бий. Энэ нь parent conversion-д их хэрэгтэй.
8-р сарын 31-нд эхний арга хэмжээ болно. Өмнө нь бүртгэлээ баталгаажуулаарай.
Таны дэлхийн боловсролын замнал эндээс эхэлнэ.
EduNomad Community-д нэгдэж, анхны зөвлөгөөнөөс эхлээд дэлхийн их, дээд сургуульд амжилттай суралцах хүртэлх замналаа бидэнтэй хамт бүтээгээрэй.